Киргизстантай хийх худалдааг 5.3 дахин нэмэгдүүлж, 100 сая ам.долларт хүргэнэ
 

Киргизстантай хийх худалдааг 5.3 дахин нэмэгдүүлж, 100 сая ам.долларт хүргэнэ

Монгол Улс Киргизстантай хийх хоёр талын худалдааг 5.3 дахин нэмэгдүүлж, 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бишкек хотноо болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны өмнө Киргизстан Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Хоёр ерөнхийлөгч худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, аж үйлдвэр, тээвэр, ложистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Киргизстантай хийсэн хоёр талын худалдааны хэмжээ 2025 онд 19 сая ам.долларт хүрсэн бөгөөд мал аж ахуй болон хүнсний бүтээгдэхүүн нь гол нэрийн бараанд тооцогдож байна.

Эх сурвалж interfax.com

В.В.Путин шатахууны хэрэгцээг ТОГТВОРТОЙ хангана гэв
В.В.Путин шатахууны хэрэгцээг ТОГТВОРТОЙ хангана гэв
 
Намгаас эргэн ирсэн Ким Сү Хёнийг эсэргүүцэн бойкот хийж эхэлжээ
Намгаас эргэн ирсэн Ким Сү Хёнийг эсэргүүцэн бойкот хийж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.