Цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлэг үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлэг үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу аравдугаар сарын 1-нээс өмнө улс орон даяар эхлүүлнэ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Н.Отгончимэг "цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн дунд гэхэд гүүлсэн булчирхайн үрэвсэл, үений үрэвсэл, ханиад, томуу, бөөрний үрэвсэл, мэдрэлийн эмгэгийн өвчлөл их байна" гэлээ.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.