Рио Тинто Аргентин дахь төсөлд тайлбар хийхээс татгалзав
 

Рио Тинто Аргентин дахь төсөлд тайлбар хийхээс татгалзав

Аргентин улсын Сан Хуан дахь Лос Азурес зэсийн ордыг эзэмшдэг МакЭвэн Коппер / McEwen Copper Inc/компани тус төслийн талбайд шаардлагатай хөрөнгө оруулалт болох 600 сая ам.доллар татах хэлэлцээрт Канадын Рио Тинто /(ASX: RIO)-Rio Tinto/ групптэй хэлцэлд оржээ.

МакЭвэн Коппер компанийн Удирдах зөвлөлийн захирал Майкл Медин “Манай компани төслийн талбайд санхүүжилт татах хэлэлцээрт Рио Тинтогоос гадна өөр бусад компаниудтай ярилцаж байгаа. Одоогоор төслийн санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Рио Тинто аль хэдийн Нутон дахь хөрөнгө оруулалтаар дамжуулан МакЭвэн Копперын 17 хувийг эзэмшдэг юм. Түүнчлэн Аргентин дахь хөрөнгө оруулалтын талаар Рио Тинтогоос албан тайлбар хийхээс татгалзсан байна.

МакЭвэн компани 2030 он гэхэд Аргентин дахь ашиглагдаагүй томоохон зэсийн ордуудын нэг Лос Азуресыг ашиглалтад оруулахаар стратеги төлөвлөлт хийж буй аж. Үүний хүрээнд компанийн ТУЗ-ийн дарга Роб МакЭвэн компанийн хувьцаагаа санхүүгийн дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд санал болгохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий. Компани ингэснээр дор хаяж 300 сая ам.долларыг хөрөнгө оруулалтын салбараас татахаар зорьж буй.

Гэхдээ МакЭвэн компани IPO хийгдэх боломжтой компаниудын босго өндөр байх талаар албан тайлбар хийгээд амжжээ.

Дэлхийд Зэсийн нийлүүлэлт буурч, эсрэгээр үнэ өсч байгаа нь Сан Хуаны ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах уралдаан эрчимжих болсон талаар шинжээчид онцолж байгаа.

Аргентин улсад барууны хөрөнгө оруулалт, номлолыг дэмждэг Хавьер Милей хэмээх Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш тус улсыг сонирхох гадны хөрөнгө оруулагч компаниуд үлэмж нэмэгдсэн. Үүний үр дагавараар хэдэн арван жил төрийн эрх мэдэлтнүүдийн хориг дор оршсон зэсийн аварга том ордуудын олборлолт эрчимжих хандлагатай байна. Тиймдээ ч Лос Азурес дахь Зэсийн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулбал дор хаяж 4 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байгааг Mining.com онцоллоо.

Эх сурвалж: Mining.com - James Attwood

Бэлтгэсэн: Т.Бат

Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
 
15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров
15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.