/2025.02.26/ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулсан “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Байгаль орчин,уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын бүтргэлийн Ерөнхий газар, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
“Газрын зөвшөөрөл олгох, харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц. Ихбаяр , “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааны шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд нар илтгэл тавилаа.