/2024.12.23/
Таван толгой түлш компанид барьцалдуулагч нийлүүлдэг "Хангай Хан Өндөр" компанийн захирал хятад барьцалдуулагчаас болж утаа ихсэж байгаа гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр миний хувь эзэмшдэг би захирлаар нь ажилладаг "Хангай Хан Өндөр" ХХК нь Тавантолгой түлш ХХК -д сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлсэн.
Гэхдээ түрүүлээд нэг юм хэлэхэд энэ өнөөдрийн утаа угаар ихсээд байгаа чинь манай бүтээгдэхүүнээс болоогүй, хятадын цардуул суурьтай барьцалдуулагчаас болоод байгаа гэдгийг баттай хэлье. Гүйцэт хатдаггүй нойтон мөн хар тугалга хүнцэл ч ихээр агуулагдсан байж болзошгүй энэ хятад барьцалдуулагчаасаа татгалзаач гэж чинээгээрээ үзээд барахгүй байгаа юм аа.
Манай бүтээгдэхүүнийг жишээ нь дангаар шатаахад ийм утаа угаар гарахгүй. Монголд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх зориулалт бүхий баригдсан ганц үйлдвэр нь манайх. Маш их судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсаны үндсэн дээр хятад барьцалдуулагчаас салах, нийслэлийн утааг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гээд Засгийн газрын үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэсэн уриа үгэнд итгээд хөрөнгө оруулалт татаж 3 монгол залуу босгосон үйлдвэр. Бүтээгдэхүүнээ лабораторийн аргаар гарган авч монголын бүх лабораторит шинжлүүлж тэнцсэн учраас үйлдвэрээ эхлүүлсэн. 2023 оны зун үйлдвэр ашиглалтад орж Тавантолгой түлш ХХК д албан ёсоор хандаж тендерт нь ч оролцсон. Тавантолгой түлш компаниас 20- иод хүн бүхий комисс томилогдож барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй 10 - аад компаниар тойрч танилцсан. Ганц манайхыг бүх талаар тэнцэж байна бусад нь ченжүүд ихэвчлэн байна гэцгээж байсан. Тэгээд манай бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн туршилт хийсэн нь мөн маш сайн үзүүлэлт гарсан тул гэрээ хийсэн.
Энэ гэрээний дүн бол тэдний авдаг барьцалдуулагчийн 10 хувьд ч хүрэхгүй дүн. Тал илүүг нь хятадаас авдаг юм билээ. Тавантолгой түлш компаний өдөр бүр гардаг технологийн мэдээгээр манайх бусад барьцалдуулагчаас чанар сайны зэрэгцээ 30-40 хувийн хэмнэлттэй зарцуулагддаг. Харин хятад нь барьцалддаггүй үйрээд байдаг, байнгын 2-7 хувийн хэтрэлттэй зарцуулагддагаас гадна хамгийн гол нь 200 гаруй целсийн температурт л хатдаг цардуул шар шавар бүхий орцтой тул өвөл хатахгүй, шатахгүй уугисаар, угаартуулсаар байгаа юм аа гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.