Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Шуурхай мэдээ
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ

/2024.10.25

/Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж ирснийг онцлоод НҮБ Ковид-19 цар тахлын хүнд үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12,000 малчин өрхөд тусламж үзүүлж, 1.5 сая ам.долларын хандив, тусламж үзүүлсэн зэргээр Монгол Улсын хөгжил дэвшилд олон жилийн турш хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Монгол Улсын “Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж буйг Ерөнхий сайд хэллээ.

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хүний хөгжил, ногоон хүртээмж, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллаж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн цагаас бидний харилцаа өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван салбарт Монгол Улс багагүй ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглээд эдийн засгийн салбарт хурдацтай өсөлт бий болгож чадаж буйг онцоллоо.

Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой байлгах, хурдтай хөгжихийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарлаад байна. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн 17 зорилтыг хангахад чухал хувь нэмэр болох 14 мега төсөл, 14 реформ болон “Алсын хараа-2050” үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулан ажиллахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын баг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, “хөгжлийн тусламж”-аас илүүтэй “хөгжлийн хамтын ажиллагаа”-нд төвлөрч буй. Цаашид хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарч ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд онцолж НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэв.

Үндэсний аудитын газраас гаргасан төсвийн талаарх АНХААРУУЛГА
Үндэсний аудитын газраас гаргасан төсвийн талаарх АНХААРУУЛГА
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.