Үндэсний аудитын газраас гаргасан төсвийн талаарх АНХААРУУЛГА
 

Үндэсний аудитын газраас гаргасан төсвийн талаарх АНХААРУУЛГА

\2024.10.25\

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай уялдуулан гаргасан Үндэсний аудитын газрын дүгнэлтийг танилцуулж байна.

  • Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлагын хэмжээг 35,795.2 тэрбум төгрөг буюу 37.7 хувь,төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0хувьтай тэнцэж байна.
  • Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого,үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцсэн ба Төсвийн тогтвортой байдлынтухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байна.
  • Төсвийн төслийн хамт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийнтөслийг өргөн мэдүүлсэн нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дундхугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна.
  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө батлагдаагүйгээс Монгол Улсын 2025 оны төсвийнтөсөл нь түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.Төсвийн боломжит эх үүсвэр, бүх төрлийн ашигт малтмалд ногдуулсан АМНАТ-ыг бүрэн төвлөрүүлэх шаардлагатай байна.
  • Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг хэрхэн санхүүжүүлэх, орлогыг нөхөх эрсдэлийг тооцох шаардлагатай байна.
  • Засгийн газраас 2025 онд бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилт дэвшүүлэн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн нь өмнөх онуудад улс, бүсийн түвшинд тэргүүлэх ач холбогдол багатай, олон жижиг төсөл, арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлэхээр тусгаж байсантай харьцуулахад төсөл, арга хэмжээний цар хүрээ, үр нөлөөний хувьд тодорхой ахиц гарсан байна.
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан холбогдох хууль, журмын дагуу бүрэн, үнэн зөв үнэлж эрэмбэлж төлөвлөх шаардлагатай байна.
  • Шинээр хэрэгжүүлэх төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлалд зөвхөн барилга байгууламжийн төсөл, арга хэмжээг хамруулж байгаа нь бусад ангиллын төсөл, арга хэмжээг орхигдуулах, тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлээгүй, шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгах эрсдэлийг дагуулж байна.
  • Өмнө оноос шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээнээс худалдан авах ажиллагаа зарлагдаагүй, гүйцэтгэгч шалгараагүй, төсөвт өртөг нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нийт 1,168.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 420.8 тэрбум төгрөгийн 130 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаагүй байна.
  • Төсөл, арга хэмжээний санхүүжилтийг үргэлжлэх хугацаатай нь уялдуулахгүйгээр 3 жилд тэнцүү хуваарилахаар хуульд заасан нь олон жил үргэлжлэх томоохон барилга байгууламжийн хувьд төсөвт өртгийн хэмжээнээс хамаарч тухайн жилд төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн ашиглаж чадахгүй байх, нөгөө талаас санхүүжилт шаардлагатай бусад арга хэмжээний төсөв батлагдахгүй орхигдох эрсдэлийг үүсгэж байна.

Төсөл, арга хэмжээний байршлыг “бүсүүдэд” болон “улсын хэмжээнд”, “салбарын хөрөнгө
оруулалт” зэрэг нэршлээр тодорхой бус байдлаар төлөвлөснийг байршил, төсөвт өртгийг
тусгайлан хэлэлцэж батлах шаардлагатай байна.

Байгууллагын тавилга, эд хогшлыг шинэчлэх зардлыг ашиглалтын хугацаа, элэгдэлтэй
уялдуулан урсгал зардалд төлөвлөж санхүүжүүлдэг тогтолцоонд шилжих шаардлагатай
байна.

Цахим систем болон ТЭЗҮ боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах,
хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй
байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж
байна.

Өмнөх аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгах зөрчил өмнө онтой харьцуулахад буурсан боловч дахин давтагдсан байна гэжээ.

Эх сурвалж: Үндэсний Аудитын газар

Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох асуудлыг хэлэлцэж байна
Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох асуудлыг хэлэлцэж байна
 
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.