Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ

\2024.09.03\

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.

Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын авто замын асфальт бетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой байх юм. Тус нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ.

Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсад суух зарим орны Элчин сайд нар В.Путины айлчлалыг угтаж ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Монгол Улсад суух зарим орны Элчин сайд нар В.Путины айлчлалыг угтаж ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо