Монгол Улсад суух зарим орны Элчин сайд нар В.Путины айлчлалыг угтаж ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
 

Монгол Улсад суух зарим орны Элчин сайд нар В.Путины айлчлалыг угтаж ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

/2024.9.3/ Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд нарын зарим нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

Тэд өөрсдийн эсэргүүцлээ сошиал хуудсуудаараа дамжуулан олон нийтэд хүргэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Ричард Буанган өөрийн твиттер хуудастаа :

  • “Бид Украинтай хамт”, “Есдүгээр сард дэлхий даяар ихэнх хүүхдүүдийн сургууль нь эхэлж хичээлдээ явдаг. Гэвч Оросын албадан шилжүүлж Орост аваачсан Украины олон мянган хүүхдүүд сургуульдаа буцаж явж чадахгүй. Путин энэ харгис, хууль бус үйлдлээ зогсоох ёстой”,
  • Орос болон Беларусь руу Украины хэдэн арван мянган хүүхдүүдийг хууль бусаар албадан нүүлгэх буюу хүчээр зөөвөрлөсөн. Ихэнх тохиолдолд хүүхдүүдээс ямар ч ул мөр үлдэлгүй алга болсон. Эдгээр гэмт хэргийг шийтгэлгүй үлдээхгүйн тулд АНУ-аасалхмуудыг авч байна”,
  • Украин хүүхдүүдийг Орост албадан аваачиж, дахин хүмүүжүүлэх лагерьт суулгаж, гэр бүлээс нь тусгаарласан Оросын удирдагч нарт хариуцлага тооцох ёс зүйн үүрэг дэлхий дахинд бий. #УкраинаасХулгайлсан” зэргээр өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Мөн Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кэйти Смит мөн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.

“ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэл нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл юм. Австрали Улс Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжсээр байна”, “ОХУ-ын дайн Украинд ихээхэн хохирол учруулж, олон хүний амь насыг эрсдүүлэх, зовлонд нэрвэгдүүлэхийн зэрэгцээ хүнс, эрчим хүчний хямралд сөргөөр нөлөөлж байна”, “Бид Украинтай хамт” зэргээр жиргэсэн байна.

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани мөн твиттер хуудастаа жиргэжээ. Тэрбээр:

  • “НҮБ-ын тунхаглалыг зөрчихийн эсрэг дэлхийн хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Хэрэв Украин руу хийсэн Оросын дайралтанд хариу өгөхгүй бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн зарчим алдагдана. Том гүрнүүд өөрсдийн хилийг хүссэнээр зурдгийг болиулах нь бидний хамтын эрх ашиг юм”,
  • “Украинчууд орон гэрээсээ дүйж, тэдний амь, амьжиргаанд сүйрэл, бэлгийн хүчирхийлэл нүүрлэж байна. Оросын түрэмгийлэл зогсохоос нааш Украины эмзэг иргэд – охид, эмэгтэйчүүд – хамгийн ихээр зовсоор байна” гэжээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт мөн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Тэрбээр:

  • “Украин хүүхдүүд хичээлдээ явж эхлэхэд Орос Украин руу агаараас довтлов. Баасан гарагт Харьковын орон сууц,тоглоомын талбайд бөмбөг хаяв. Ням гарагт Суми дахь хүүхдийн нөхөн сэргээх төв, асрамжийн газарт Оросууд пуужингаар довтлов. Одоог хүртэл 600 гаран Украин хүүхэд амь үрэгджээ”,
  • '“Украин улс НҮБ-н дүрэм, олон улсын дэг журмыг сахин биелүүлж байна. Энэ нь бүх улс оронд хамаатай. Оросын хууль бус түрэмгийлэл нь хүнсний аюулгүй байдал, цөмийн аюулгүйн асуудал, хүүхдүүдийг албадан нүүлгэх, хүмүүнлэгийн г.м олон улсыг хамарсан хүндрэл үүсгэж байна”, “Бид Украинтай хамт” зэргээр жиргэжээ.

Дээрх жиргээнүүд нь наймдугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн гэж үзвэл Элчин сайд нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг угтсан “арга хэмжээ” гэж хэлж болохоор байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын ХӨТӨЛБӨР
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын ХӨТӨЛБӨР
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.