Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд иргэд итгэл үзүүлэхээ илэрхийллэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд иргэд итгэл үзүүлэхээ илэрхийллэ

/2024.06.21/

Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн Xll тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үргэлжлүүлж иргэд, сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж харилцан яриа өрнүүллээ. Тус хорооны оршин суугчид нэр дэвшигчдээс нийтэд тулгамдаад байгаа хэд хэдэн асуултад хариулт авч, саналаа хэллээ.

Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн асуудал болон хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг яаж бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, цаашид анхаарах хэд хэдэн асуудал байгааг хөндөв.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд хаяглан хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчныг бий болгоход анхаарч, барилга байгууламж их баригдаж зам талбайгүй болж байгаа энэ үед дахин нэмж барилга бариулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Нэр дэвшигч, хүний их эмч Т.Мөнхсайханы хувьд эрүүл мэндийн салбарт их зүйл хийсэн. Ковидын хүнд үед ЭМЯ-ыг удирдаж, амжилттай ажилласан байдаг. Эмнэлгүүдийн менежментийг сайжруулах, тусламж үйлчилгээг ойртуулах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр нэлээд ажилласан.

Харин эмэгтэй хүний хувьд нийгмийн асуудалд илүү анхаарахыг нэр дэвшигч Л.Нинжжамцаас иргэд хүсэж байлаа. Олон жил хүлээгдэж байгаа Гэр бүлийн тухай хуулийг батлуулахад анхаараарай гэж захиж байв.

Ийнхүү санал бодлоо хуваалцсан иргэдийн олонх нь Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг “Багаараа сонгогдож төрд гарсныхаа дараа эргэх холбоотой байгаарай, иргэдтэйгээ уулзаж ойр байгаарай” хэмээгээд сонгосон ард түмнийхээ төлөө болон улс эх орны хөгжил цэцэглэлтэд илүү их үнэтэй хувь нэмэр оруулахыг захиж байлаа. Саналаа хэлсэн иргэдийн олонх нь "МАН-аас нэр дэвшиж байгаа, улс төрд бэлтгэгдсэн, улсын бодлого тодорхойлох гурван залууг дэмжинэ” гэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дүүргийн хөрөнгөөр шинээр өрхийн эмнэлэг, хорооны байр баригдаж ашиглалтад орсон байна. Харин энэ жил шинэ цэцэрлэг, 130 дугаар сургуулийн баруун талд хүүхдүүдэд зориулсан биеийн тамир, спортын талбай баригдахаар газрын асуудал нь шийдэгдэж, тендер нь долдугаар сарын 3-ны өдөр зарлагдаж, есдүгээр сарын 1 гэхэд энэ ажил нь дуусч, тус сургууль хөлбөмбөг, тоглоомын талбайтай болох юм.

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч  Д.Амарбаясгалан  Завхан аймагт ажиллаж байна
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.