Л.Оюун-Эрдэнэ: Булганчуудын оролцоо бол эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын салшгүй нэг хэсэг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Булганчуудын оролцоо бол эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын салшгүй нэг хэсэг

/2024.06.19/

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Сонгуулийн үед түр зуурын үйл явдал, худал сурталчилгаа, жижиг гомдол, мөнгөөр үнэт зүйлээ сольж болохгүй. Монголчууд бид 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч үлдэх учиртай. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах, авлигатай нам харгалзалгүй тэмцэх та бидний хамтын эр зориг, эргэлтийн цэг юм.

Булганчуудын оролцоо бол эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын салшгүй нэг хэсэг. Тиймээс МАН-аас хойд бүсэд нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлээрэй” хэмээн тодотголоо. УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж баталснаар хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан байх болно хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тухайлан тусгасан.

Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуулийн IV тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Л.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай, Д.Батлут нарын оролцоо туйлын чухал. Тэднийг багаар нь дэмжвэл салбар бүрийн дуу хоолой парламентад бүрдэж, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд мөн онцлон тэмдэглэв.

Булган аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 230.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Бүрэгхангай сумын соёлын төв, Хангал сумын Хялганат тосгоны дотуур байр, Сайхан сумын сургуулийн барилга, Могод сумын төвийн цахилгаан хангамжийн тендерийн үнэлгээ хийж байна. Булган хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2.100 айлын орон сууцны төсөл эхлүүлсэн зэргийг дурдаж байлаа. Ирэх дөрвөн жилд МАН-ын мөрийн хөтөлбөрт Бага-Илэнх боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулан, Хог хаягдал ангилан ялгах цехийг Булган аймгийн төвд байгуулахаар тусгажээ. Мөн төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Булганчууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шударга ёсны тэмцэлдээ үнэнч байхыг уриалаад хойд бүсэд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

ХЭҮК: Регистрийн дугаарыг ашиглаж  тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх БОЛОМЖГҮЙ
ХЭҮК: Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх БОЛОМЖГҮЙ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.