Ардчилсан намыг дотроо тэмцэлтэй мэт харагдуулахыг санаархаж байгаа А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар захиалгаар ажиллаж буйг ил болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намыг дотроо тэмцэлтэй мэт харагдуулахыг санаархаж байгаа А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар захиалгаар ажиллаж буйг ил болгоно

/2024.6.19/ Зарим хүн “МАН-ын тавиул”, “МАН-аас “маск” зүүлгэж явуулсан” хэмээн таамаглаж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэгч хоёр этгээд Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг архины хамааралтай, “Зориггүй Л.Гантөмөр нэрээ тат” гэх зэргээр гүтгэн доромжилж байгаа нь хэрээс хэтэрч буй. Бас цөөн тооны хүнийг өдөөн турхирч “Л.Гантөмөр эрх баригчдад Ардчилсан намыг худалдахаа зогсоо” гэхчлэн бичсэн лоозон бариулж, тус намын байрны гадаа зогсоод удав. Хэдий өөрсдийг нь хоосон гүтгэж, харлуулж байсан ч Ардчилсан намынхан бохир улс төр хийж байгаа тэдний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэн удтал тэвчиж буй. Яг үнэндээ Ардчилсан намыг дотроо эв нэгдэлгүй байгаа мэт харагдуулах захиалгатай үйлдэл хийж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар угтаа энэ намын нэрийг барих эрхгүй аж.

Тодруулбал, Ардчилсан намын дарга 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.17.1, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 11 тоот тогтоолыг үндэслэн тушаал гаргасан байдаг. Үүнд “Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зохион байгуулалттай зөрчсөн тухай шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул Архади овогтой Цэрэнбатыг Ардчилсан намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилийн хугацаатай хассугай” гэсэн байдаг.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо 2023 оны 11 дүгээр сарын 27-нд Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, Ардчилсан намын Хяналт шалгалтын хэлтсийн даргын гаргасан өргөдөл, Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоол гаргажээ. Эл тогтоолд “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, Б.Цэгмид, Х.Алтанхуяг нар нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.10, 3.9.1.15 заалтыг зөрчсөн болохыг тогтоосугай. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, Б.Цэгмид, Х.Алтанхуяг нарт Үндсэн дүрмийн 3.9.3-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэхийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт даалгасугай” гэжээ.

Эндээс харвал, Ардчилсан намыг эв түнжингүй харагдуулах, хүчийг нь тарамдуулах захиалгат ажлыг хийж буй А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг тус намын гишүүн гэж үзэх үндэсгүй. Иймээс тэд Ардчилсан намын гишүүн мэт аяглах эрхгүй юм, уг нь. Тэднийг ийн турхирч буй захиалагчийг нэг их холоос хайх ч хэрэггүй, эзэн нь тодорхой гэж Ардчилсан намаас мэдээлж байна.

Ардчилсан намын даргын албан тушаалыг авахыг санаархаж буй нэгнээс дээрх хоёр этгээдийн авсан мөнгөнийх нь баримтыг удахгүй дэлгэж, үнэнийг илчлэнэ гэв. Тэгэхээр сонгууль сонгуулиар нэр, нүүрээ ичгүүр сонжуургүйгээр худалддаг А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг турхирагч, Ардчилсан намын даргын суудлыг авах зүүдээ биелүүлэхээр санаархагчийг удахгүй илчлэх нь.

Зургаадугаар сарын 23-нд залуучуудын чөлөөт уулзалт болно
Зургаадугаар сарын 23-нд залуучуудын чөлөөт уулзалт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.