/2024.6.19/ Та Энхтайвны өргөн чөлөөнд цагаан футболк, цэнхэр малгайгаар ижилсэж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж яваа залуустай таарсан уу?
Энэ удаагийн сонгуульд санал өгөх нийт сонгогчдын 40 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бөгөөд залуусын санал энэ сонгуулийн үр дүнг шийднэ. Тиймээс залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх олон аян өрнөж байгаагийн нэг нь Vote4Hope юм.
Vote4Hope нь иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд залуучуудын ирцийг өсгөх, ардчиллын төлөөх нэгдлийг өргөжүүлэх зорилготой аян юм.
Аяны хүрээнд 6-р сарын 23-ны ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд 18:00 цагаас DEMOCRACY CALLING залуучуудын чөлөөт уулзалт болох гэж байна.
Уулзалтад Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ч.Лодойсамбуу, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин, жагсаалтаар нэр дэвшигч С.Цэнгүүн, Э.Энхпүрэв, Э.Сүндарь нар зочноор оролцоно.
Эрх чөлөөнд хайртай залуучуудаа урьж байна.
Бид шийднэ.
#Vote4Hope #youthmatters