Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна

/2024.06.17/ Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хүртээмж 90 гаруй хувьд хүрчээ. Цаашид боловсролын чанар, багш мэргэжилтнүүдийн бодит үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хариуцлагажуулах, тэднийг чадавхжуулах бодлогод анхаарч дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд боловсон хүчнийг бэлтгэнэ гэдгийг УИХ-ын сонгуулийн Xl тойрог, СХД-т МАН-аас нэр дэвшигчид онцолж байна. СХД-т МАН-аас Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, Ч.Номин нар нэр дэвшиж байгаа билээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 25 цэцэрлэг, долоон сургууль шинээр ашиглалтад оржээ. Ингэснээр боловсролын үйлчилгээний хүртээмж 90 хувьд хүрч тэлсэн байна. Өмнө нь сургуулийн хүртээмж тааруу байдлаас болж сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсан бол одоо нэг, хоёр ээлжинд шилжиж суралцах таатай орчин бүрдсэнийг иргэд ярьж байна.

Харин энэ үеэр нэр дэвшигчид боловсролын реформыг улсын хөгжлийн зорилготой уялдуулж үндэсний боловсролын тогтолцоог бий болгох нь чухал бөгөөд энэ хүрээнд англи хэлийг хоёр дахь хэл болгох, шинжлэх ухаанч соёлыг түгээх, боловсрол судлалыг хөгжүүлэх шаардлага байгааг тодотгосон юм.

Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд долоон сургууль, 14 цэцэрлэг шинээр баригдаж байна.

Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн зургаан шинэ дэд төвийг байгуулахаар төлөвлөсний дагуу Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн есөн хороонд иргэдийг орон сууцжуулах ажил идэвхитэй явагдаж байна.

Тухайлбал, СХД-ийн 9, 10-р хорооны нутаг дэвсгэрт 3.5 га газрыг чөлөөлж орон сууц баригдахаар төлөвлөгджээ. Барилгын эхний блокын гүйцэтгэл 50 хувьдаа орсон бол өнгөрсөн долоо хоногт хоёр дахь блокны ажил эхэлсэн байна. Орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орохыг УИХ-ын сонгуулийн Xl тойрог, СХД-т МАН-аас нэр дэвшигчид онцоллоо.

Баянхошуу дэд төвийн хүрээнд авто зам, цэцэрлэг, бизнес инкубатор, сургалтын төв, ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн ажлууд хийгдсэн байна. Цаашид Баянхошуу дэд төвийг түшиглэж нийт 146 га газрыг чөлөөлж дахин төлөвлөлт хийгдэх аж. Дэд төвийг түшиглэн төвлөрлийг сааруулж, орлогод нийцсэн орон сууцны хорооллууд баригдаж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаагаа МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзах үеэр хэлж байлаа.

Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвүүд бий болсноор Улаанбаатар хотын замын түгжрэл 36 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд яндангийн тоо цөөрч, агаар, хөрсний бохирдол буурч иргэд өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах орчин нөхцөл эхнээсээ бүрдэж байгааг иргэд олзуурхан хүлээн авлаа.

УБТЗ ХНН  шинэ зүтгүүрээр хүч нэмлээ
УБТЗ ХНН шинэ зүтгүүрээр хүч нэмлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.