/2024.06.17/. 2023 оны 6 сард ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтэй уулзаж Орос-Монголын хамтарсан "Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан.
Ингэснээр 30 жилийн турш яригдсан УЖГИРСАН ӨР болох МОН П1, П2 зээлийн төлбөрт цэг тавьж, УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байсан.
Үр дүнд нь УБТЗ хугацаа хэтэрсэн өргүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Оросын талаас нийлүүлэх 5 шинэ зүтгүүрийнхээ эхний зүтгүүрийг хүлээн авлаа.
Эх сурвалж: Зам тээврийн яам