Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ

May be an image of television and text

/2024.05.10/: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд өнөөдөр экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдлээ.

May be an image of train and text

“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ны Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины 3 орцтой, 8.5 км урт 3 салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай.

Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт 5 гарцаар экспорт хийгдэнэ.

May be an image of train, railroad and text

Эх сурвалж: Гааль

Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.