Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо

image

/2024.05.10/: Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо.

Тодруулбал, Чингис хаан Үндэсний музейн Номын санд “Бодлогот баатар Б.Цэнд гүн” сангаас түүний нэрэмжит шагналыг өнөөдөр Монголын нууц товчоо /МНТ/-ны хэлний авиалбарын тогтолцоо, МНТ-ны монгол хэлийг галигласан хятад дүрс үсгийн судалгаа бүтээлээрээ МНТ судлал, түүнийг дэлхий дахинд таниулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж доктор, профессор Л.Маналжав, ШУА-ийн түүх, угсаатны хүрээлэнгийн МНТ судлалын ахлах судлаач, доктор, дэд профессор А.Пунсаг нарт, тэтгэлэгийг МНТ судлалын чуулган, МНТ судлалын ном зүй зэрэг бүтээлээр үнэтэй хувь нэмэр оруулсан үйлсийг өвлөн үргэлжлүүлж буй МНТ судлаач Пүрэвжавын охин Соёлмаа нарт олголоо.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэхүү арга хэмжээг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Бодлогот баатар Б.Цэнд гүн нь Монголын нууц товчоог Хятад үсгээс монгол хэлэнд хөрвүүлсэн анхны хүн.

Түүний үр хүүхэд, ач, зээ санаачилж Цэнд гүн санг байгуулж, 2016 оноос хойш МНТ судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, хоёр жил тутам хоёр хүртэлх хүнд урамшуулал дэмжлэгийг олгодог. Одоогоор шагналыг 6 хүнд олгоод байгаа бөгөөд, мөнгөн урамшуулал дагалддаг.

МНТ судлал бол монгол судлалын тулгуур багана. Тийм учраас МНТ судлалд анхны шанг татсан Цэнд гүний үр удмынхан нийлж, шагналыг ОУ-ын Монгол судлалын холбоотой анх зохион байгуулсаар ирсэн.

МНТ-ны судалгаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, МНТ, Монголын хаад, язгууртны түүхийг судлах гол газар гэдэг утгаараа энэхүү арга хэмжээг энэ жилээс хамтарч хийсэн” гэдгийг онцолсон.

Эх сурвалж: ЧХҮМ

Монгол оюутнуудыг Японд дадлагажуулах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол оюутнуудыг Японд дадлагажуулах санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.