Дугуйгаар аялагч Томас Гарон Да Силва Өндөрширээт сумын нутагт зодуулсны улмаас аяллаа зогсоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугуйгаар аялагч Томас Гарон Да Силва Өндөрширээт сумын нутагт зодуулсны улмаас аяллаа зогсоолоо

/2024.05.10/: Томас Гарон Да Силва химийн инженерийн чиглэлээр төгссөний баяраа маш онцгой байдлаар тэмдэглэхээр төлөвлөж байсан юм.

Тэрээр Монголоос Португал руу дугуйгаар аялахаар төлөвлөжээ. Түүний зорилго бол өдөрт дунджаар 130 км замыг туулах байв.

Гэвч тэрээр манай улсад дугуйгаар аялж байхдаа зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэж улмаар аяллаа хойшлуулахаар шийдсэн талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан дэмжигч, дагагч нартаа өчигдөр орой мэдэгджээ.

Тэрбээр, дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хоёрхон өдөр аялж 200 км дугуйгаар явсны эцэст Төв аймгийн Өндөрширээт сумын захад унтаж байхдаа хүчирхийлэлд өртөж, зодуулсны улмаас аялалаа зогсоох хэрэгтэй боллоо. Маргааш нь ходоодны цочмог үрэвслийн улмаас нэг суманд 3 хоног эмнэлэгт хэвтсэн. Улмаар Улаанбаатар луу шилжиж өөр эмнэлэгт асруулсан. Сайтар бодож, эрүүл мэндийн зөвлөмж авсны эцэст хэдийгээр зүрх шархалж байгаа ч энэ төслөө хойшлуулахаар шийдлээ.

Ингээд би зуны төлөвлөгөөгөө дүгнэхээр Канадад буцаж ирлээ. Дэмжиж байгаад баярлалаа!" гэжээ.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.