Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

/2024.05.10/: “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

Сургалтыг удирдан явуулсан БНСУ-ын Сэжун их сургуулийн багш, профессор И Ми Ён болон зохион байгуулагчдын төлөөллийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг амжилттай удирдан явуулсанд талархал илэрхийлж, үйлчилгээний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.

БНСУ-ын Сэжун их сургуулийн багш профессор И Ми Ён: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгаа явдалд баяртай байна. Цаашид энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Эх сурвалж: НЗДТГ

БНСУ төрөлт багассантай холбоотой онц байдлыг шийдвэрлэх яам байгуулна
БНСУ төрөлт багассантай холбоотой онц байдлыг шийдвэрлэх яам байгуулна
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.