/2024.05.08/: Япон улс хүн амын бууралттай тэмцсээр байгаа ч хүн амын бууралтыг илтгэх эзэнгүй байшингийн тоо есөн саяд хүрчээ.
Хаягдсан байшинг Японд "акия" гэж нэрлэдэг бөгөөд энэ нэр томъёо нь ихэвчлэн хөдөө орон нутагт баригдсан эзэнгүй орон сууцны байшинг хэлдэг байна.
Гэхдээ Токио, Киото зэрэг томоохон хотуудад илүү олон акия ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь хүн амын хөгшрөлт, жил бүр хүүхдийн төрөлт аймшигтай буурч байгаа нь засгийн газрын хувьд асуудал болоод байгаа юм.
Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас гаргасан тоо баримтаас харахад Японд нийт орон сууц, үл хөдлөх хөрөнгийн 14 хувь нь хоосон байна.
Энэ тоонд хоёр дахь орон сууц болон бусад шалтгаанаар хоосон үлдсэн, түүний дотор эзэд нь гадаадад ажиллаж байх үед түр чөлөөлөгдсөн үл хөдлөх хөрөнгө багтжээ.
Акия нь ихэвчлэн үеийн үед дамждаг. Гэвч Японы төрөлтийн түвшин огцом буурч байгаа тул олон хүн өв залгамжлагчгүй болох, эсвэл хот руу нүүж ирсэн залуу үеийнхэнд өвлөгдсөн байшиндаа амьдрахаар хөдөө орон нутагт буцаж ирэх нь тийм ч чухал биш болсон гэж мэргэжилтнүүд мэдэгдэв.
Орон нутгийн эрх баригчдын бүртгэл хөтлөлт муугаас болж эзэд нь хэн болохыг мэдэхгүй байгаа тул зарим байшин захиргааны хувьд тодорхойгүй байдалд байгаа аж.
Японы татварын бодлогын дагуу зарим өмчлөгчид байшингаа дахин төлөвлөлтөд зориулж нураахаас илүүтэйгээр авч үлдэх нь илүү хямд гэж үздэг байна.
Эх сурвалж: CNN