Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна

/2024.05.02/: ДЭМБ-ын Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн санаачлагыг хэрэгжүүлэх зургаан орны нэгээр Монгол Улс сонгогдсон.

Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ хамтран ажиллах гэрээг байгуулж 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар гарын үсэг зурсан юм.

Ингэснээр хүүхдэд зонхилон тохиолдож буй 6 төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, ДЭМБ-ын баталгаажуулалтад хамрагдсан, эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн, чанарын өндөр шаардлагыг хангасан эмийг 2024-2027 онд үнэ төлбөргүйгээр хүлээн авах юм.

Энэ нь хорт хавдраар шаналж буй олон зуун хүүхдийн амь насыг аврах бодит боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

“Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт боллоо
“Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт боллоо
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.