“Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт боллоо

/2024.05.02/: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хэрэгжүүлэх “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн газрын Дэд төлөөлөгч Бенедикт Хофманн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэйтью Ференс, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишра нар болон төсөлд оролцогч байгууллагуудын төлөөлөл оролцов.

“Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл” нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, цахим гэмт хэрэг, мөнгө угаах болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

May be an image of 1 person, dais and text

Нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо уг төсөл манай улсын хууль сахиулах салбарын чадавхыг бэхжүүлэх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны “Шувуу” болон “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд гадаад улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, “5Ш” ажиллагааг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Түүнчлэн уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг Монгол Улсад байгуулах бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо энэхүү төслийг цаашид тус албатай хөгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж буйгаа онцолж, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамт олон болон уг төслийг санхүүжүүлэгч АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоонд талархал илэрхийллээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.