АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

/2024.05.01/: ”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн 16 зүтгүүрүүд Монгол Улсад нийлүүлэгдэх юм.

Үүнээс эхний ээлжийн 2 зүтгүүр манай улсад нийлүүлэгдэн, тээвэрлэлт хийж байгаа бол 2-р ээлжийн 4 шинэ зүтгүүр АНУ-ын зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод 2024 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр орж ирлээ.

Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм.

4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Нарны авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Нарны авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо