Амь хохирогч иргэн Б-ийн автомашинаас өөрийнх нь эзэмшлийн буу, сумны хонгио олджээ
 

Амь хохирогч иргэн Б-ийн автомашинаас өөрийнх нь эзэмшлийн буу, сумны хонгио олджээ

/2024.04.30/: Өмгөөлөгч Г.Батбаярын амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр, ЧД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийг түүний төрсөн дүү Н-ээс ЧД-ийн нэгдүгээр хэлтэст дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гаргасан.

Мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарласан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ХУД-ийн 2-р хороо Богдхан амралтын газрын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ийн унаж явсан автомашин олдсон бөгөөд арын суудал дээр иргэн Б нь нас барсан байдалтай олдсон.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, галт зэвсэгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч ШШЕГ-т хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч иргэн Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогчийн цогцсыг ШШЕГ руу бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар шинжлүүлэхээр явуулсан. Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.

Амь хохирогчийн биед задлан шинжилгээ хийхэд прокурорыг байлцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэв.

🔴ШУУД: ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
🔴ШУУД: ЦЕГ-аас мэдээлэл өгч байна
 
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.