Хүүхэд, залуучуудын театрын нээлт өнөөдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд, залуучуудын театрын нээлт өнөөдөр болно

/2024.04.25/: Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил дуусч өнөөдөр үүд хаалгаа нээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Уг байгууламж нь 850 хүний багтаамжтай бөгөөд 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байна.

Театрын үйл ажиллагаа нь мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Соёлын яам

Б.ЭНХБАЯР: Хуулиас давсан журам бий болгож, хүний эрх зөрчиж байна
Б.ЭНХБАЯР: Хуулиас давсан журам бий болгож, хүний эрх зөрчиж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.