Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног тохиож байна

/2024.04.24/: Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг бол 20-р зууны хоёрдугаар хагаст дэлхий нийтээр хийсэн вакцинжуулалт юм.

Энэхүү бүх нийтийг хамруулсан ажил нь салхин цэцэг өвчнийг бүрэн устгаж, халдварт саа өвчнийг хяналтад авч, олон хүүхдийг эсэн мэнд өсөж, хөгжих боломжийг бидэнд олгосон.

Энэ жилийн Дархлаажуулалтын дэлхийн долоо хоногийн арга хэмжээгээр Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөрийн (EPI) 50 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ олон хүний амь насыг вакцинаар сэргийлэх боломжтой өвчнүүдээс аврах, вакцины үр дүнг сайжруулах, хамтын хүчин чармайлтаа үнэлэх болон хойч үеэ хамгаалах дархлаажуулалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж байна.

Хүүхдээ алдах вий гэж олон эцэг, эх айдаг байсан цаг үеэс хойш сүүлийн 50 жилийн хугацаанд вакцин хийлгэснээр ангижирч, хүүхэд бүрт амьдрал бэлэглэж, өсөж дэвжих боломжтой ертөнц рүү шилжсэн.

Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөр нь 1974 онд бүх хүүхдийг хүүхдийн 6 төрлийн өвчнөөс хамгаалахад чиглэгдэж байсан бол өнөөдөр заавал хийлгэх буюу товлолын 13 вакцин, тархвар судлалын заалтаар болон нөхцөл байдлаас шалтгаалсан 17 нэмэлт вакцин болтлоо өссөн байна. Вакцинжуулалт ингэж өргөжсөнөөр бид одоо Дархлаажуулалтын үндсэн хөтөлбөр гэж нэрлэдэг болсон.

Цар тахлын үеийн сүүлийн хэдэн жил дархлаажуулалтын ахиц дэвшил буурсан. Дэлхий даяар 2022 онд өмнөх онтой харьцуулахад илүү 4 сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан ч нэг буюу хэд хэдэн вакциндаа хамрагдаагүй 20 сая хүүхэд байсаар байна. Өсөн нэмэгдэж буй зөрчилдөөн, эдийн засгийн уналт, вакцинд эргэлзэх байдал нь хүүхдүүдийг аврах хүчин чармайлтад заналхийлж буй гол аюулууд юм.

Дэлхий даяар эдгээр аюулаас үүдэлтэй бараг устаж байсан сахуу, улаанбурхан өвчний гэнэтийн дэгдэлтүүд бүртгэгдэж эхлээд байна. Дэлхий даяар 5 хүүхдийн 4 нь вакцинд бүрэн хамрагдаж байгаа ч цаашид бидэнд хийх зүйл их байсаар байна.

Бид вакцинаар амьдралыг аврах хүчийг хүн бүрт хүртэх боломжийг бий болгож чадна.

Үүнийг хийх боломжтой болгоё:

  • Вакциныг бүх улс орны засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх жагсаалтад оруулах;
  • Вакциныг амьдралынхаа туршид өөртөө зориулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ төлөвлөлт, хөрөнгө оруулалтын салшгүй хэсэг болгохыг сурталчлах;
  • Вакцинжуулалтын хөтөлбөрийг бүх улс оронд хангалттай санхүүжүүлж, эх үүсвэртэй байлгах;
  • Вакцины хүртээмж, дэмжлэгийг нэмэгдүүлэх судалгаа, инновацийг хурдасгах;
  • Вакцинжуулалтын үр нөлөөг орон нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд ярилцаж, хэлэлцэх.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Фото: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна
Фото: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.