Израилийн цэргүүд эзэлсэн байсан Хан Юнис эмнэлгээс 300 орчим цогцос олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилийн цэргүүд эзэлсэн байсан Хан Юнис эмнэлгээс 300 орчим цогцос олджээ

Palestinian health workers recover buried bodies from a mass grave at the Nasser Medical Hospital compound in Khan Younis, Gaza, on April 21.

/2024.04.23/: Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын эмнэлэгээс 300 орчим цогцос бүхий олноор нь булшилсан булш олдсон тухай Газын иргэний хамгаалалтын ажилтнууд даваа гарагт мэдэгдэв.

Хан Юнис хотын Иргэний хамгаалалтын газрын дарга хурандаа Ямен Абу Сулейман даваа гарагт CNN-д хэлэхдээ "Өнөөдөр Нассер эмнэлгийн цогцолборын хашаанаас 73 хүний цогцос олдож нийт тоо 283 боллоо" гэжээ.

Сулейман зарим цогцсыг гар, хөлийг нь хүлсэн байдалтай олсон гэж мэдэгдээд “хээрээр цаазалсан шинж тэмдэг байсан. Тэднийг амьдаар нь булсан уу, цаазалсан уу гэдгийг мэдэхгүй. Биеийн ихэнх нь задарсан байна” гэжээ.

CNN олон нийтийн булш олдсоны дараа Израилийн Батлан хамгаалах хүчинтэй (IDF) холбогдож, эмнэлэгт булсан шарилыг ДНХ-ийн шинжилгээнд шилжүүлсэн эсэх, дахин оршуулсан эсэх талаар тайлбар авахаар болжээ.

Өмнө нь Хан Юнисын иргэний хамгаалалтын төлөөлөгч, эрлийн багийн ахлагч Раед Сакр CNN-д Израилийн цэргийнхэн дөрөвдүгээр сарын 7-нд орсны дараа сураггүй болсон 400 хүний цогцсыг хайж байгаа гэж CNN агентлагт мэдээлсэн юм.

Ням гарагт хэргийн газарт очсон CNN телевизийн ажилтан хэлэхдээ, "Хүмүүс түр зуурдаа оршуулах гэж нэгдүгээр сард амиа алдсан гэр бүлийн гишүүдийн цогцсыг эмнэлгийн талбайд оршуулсан. Харин Израйль цэргээ гаргасны дараа буцаж ирэхэд Израилийн цэргүүд цогцсуудыг ухсан байсан нь IDF амиа алдагсдын дунд Газад барьцаалагдсан хүмүүс байгаа эсэхийг тогтоохын тулд ДНХ-ийн шинжилгээ хийсэнтэй холбоотой гэж таамаглаж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж нэг иргэн амиа алджээ
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж нэг иргэн амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.