/2024.04.23/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага урьд шөнийн 02:08 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Тус автомашины бүхээгт иргэн М 45 настай, эрэгтэй нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ