Гал түймэр унтраах үеэр олдсон газын баллонуудыг аюулгүй болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймэр унтраах үеэр олдсон газын баллонуудыг аюулгүй болголоо

/2024.04.16/: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айлын амбаар шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг унтраасан байна.

Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна.

No description available.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Багш солилцоо“-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо
“Багш солилцоо“-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.