“Багш солилцоо“-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Багш солилцоо“-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо

May be an image of 12 people

/2024.04.16/: Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцооны хөтөлбөр-2024” эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын ивээл дор Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцоо”-ны хөтөлбөрийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 10 багш БНСУ-ын сургуулиудад 3 сарын хугацаанд ажиллахаар болж, өнөөдөр /2024.04.16/ тус улсыг зорилоо.

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нар харилцан туршлага солилцож, бусдаас суралцахын зэрэгцээ хоёр улсын түүх соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх өргөн боломж нээгдэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгджээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.