/2024.04.10/: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь
- “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”,
- “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”,
- “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”,
- “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”,
- “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”,
- “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”,
- “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.