Таны хүүхэд БУСДАД ДЭЭРЭЛХҮҮЛЖ байвал ямар шинж тэмдэг илрэх вэ?
 

Таны хүүхэд БУСДАД ДЭЭРЭЛХҮҮЛЖ байвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

Фото эх сурвалж: Cottonbro studio

/2024.4.3/ Үе тэнгийн дээрэлхэлт нь анзааргагүй өнгөрөөж огт болохгүй зүйл юм. Энэ нь хүүхдүүд амиа хорлоход ч хүргэх сөрөг талтай.

Дээрэлхэлтэд өртөж буй хүүхдүүд ихэнхдээ энэ талаараа мэдээлдэггүй, гэр бүлийнхэндээ ярьдаггүй. Учир нь дээрэлхүүлж буй хүүхдүүд хэн ч түүнд тусалж чадахгүй мэт мэдрэмж авч, энэ талаараа хэлвэл өөрөө сул, чадваргүй, өөдгүй амьтан болох мэт төсөөлдөг. Дээрэлхэлт бол тэдний хувьд доромжлол бөгөөд энэ талаараа ярьсан ч хэн ч тэднийг ойлгохгүй гэж боддог. Хэрэв энэ талаар хэн нэгэнд хэлчихвэл дээрэлхэгч хүүхэд бүр ч аймаар хариу үйлдэл үзүүлнэ гэхээс мөн айдаг.

Тиймээс та хүүхдээ ажиглаж сурах нь хамгийн чухал. Дээрэлхэлтэд өртөж байгаа эсэх эсвэл дээрэлхээд байгаа эсэхийг дараах шинж тэмдгээр мэдэж болдог.

Хүүхэд БУСДАД ДЭЭРЭЛХҮҮЛЖ байгаа шинж тэмдэг:

  • Шарх, хөх няц зэрэг биед нь хүчирхийллийн ул мөр үлдсэн байх, түүнийгээ хүүхэд тайлбарлаж чадахгүй байх
  • Ном, гар утас зэрэг төхөөрөмжүүд, эдэлж хэрэглэдэг үнэт зүйлс нь алга болох
  • Хоол сайн өгдөг хувийн сургуулийн хүүхдүүд хичээлээсээ өлсөж ирэх. Учир нь дээрэлхэлтийн улмаас үдийн хоолоо идэж чаддаггүй.
  • Унтаж чадахгүй хөрвөөх, айх, хар дарж зүүдлэх
  • Нийгмийн харилцаанд орохоос татгалзах, гарах дургүй болох, ээж аавтайгаа ярилцах хүсэлгүй болох
  • Өөрийгөө бэртээхэд хүрэх, өөртөө муу зүйл хийх, амиа хорлох, гэрээсээ дайжих гэх зэрэг.

Хүүхэд БУСДЫГ ДЭЭРЭЛХЭЖ буй шинж тэмдэг:

  • Шарх, хөх няц зэрэг биед нь хүчирхийллийн ул мөр үлдсэн байх, түүнийгээ хүүхэд тайлбарлаж чадахгүй байх
  • Бусдыг хамтран дээрэлхдэг хүүхдүүдтэй найз болох
  • Ууртай, бухимдуу, түрэмгий зан авиртай болох
  • Гэр бүл нь өгөөгүй байхад хаанаас авсан нь үл мэдэгдэх мөнгө, эд зүйлстэй болох. Түүнийгээ тайлбарлаж чадахгүй байх
  • Бусдыг буруутгах зуршилтай болох
  • Хариуцлага үүрэхээс зайлсхийх, уцаарлах

Эх сурвалж: АНУ-ын ЗГ-ын Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох албан ёсны вэб сайт

Бүх нийтийн цэвэрлэгээг 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулна
Бүх нийтийн цэвэрлэгээг 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулна
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.