Өнөөдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр“

World Autism Day 2023: Date, History, Significance, Theme; All You Need To  Know

/2024.04.02/: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.

Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизмын хүрээний эмгэгийн шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: ХНХЯ

ШУУД: УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
ШУУД: УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.