/2024.04.01/: Мексикийн өмнөд эргээс найман хятад цагаач АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн ч завь нь хөмөрсний улмаас амиа алдсан байсныг олжээ.
Долоон эмэгтэй, нэг эрэгтэйн цогцсыг баасан гарагт Оаксака мужийн Сан Франциско дель Мар хотын далайн эрэг дээрээс олсон гэж мужийн прокурорын газраас мэдэгдэв.
Мексикээс АНУ руу нэвтрэхээр оролдож буй цагаачид ихэвчлэн хяналттай хуурай замын шалган нэвтрүүлэх цэгүүдийг тойрч гарахын тулд завь хөлөглөн усаар нэвтрэхийг оролддог юм.
Оаксака мужийн прокурорын газраас цагаачид Гватемалын хилийн ойролцоох Чиапас мужийн Тапачула хотоос пүрэв гарагт хөдөлсөн гэж мэдэгдэв. Энэхүү аяллаас нэг хятад хүн амьд гарсан байна.
Сүүлийн жилүүдэд Мексикээс АНУ-д хууль бусаар нэвтэрсэн Хятад цагаачдын тоо эрс нэмэгджээ. 2023 онд 37,000 гаруй хятад иргэн Мексикээс АНУ руу хууль бусаар нэвтэрч, хууль сахиулах хүчнийхэнд баригдсан байна. Харин өмнөх 10 жилийн хугацаанд жилд дунджаар 1,500 орчим цагаач нэвтрэхийг оролдож байжээ.
Эх сурвалж: CNN