Ус тогтсон байршлуудын усыг соруулж, далан босгож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ус тогтсон байршлуудын усыг соруулж, далан босгож байна

/2024.04.01/: Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллажээ.

Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Намгийн суваг
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь-эхийн зам, “Хас” захын урд
  • Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороолол, “Өнөр хороолол”-ын арын зам
  • Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Акума” төв зэрэг байршлуудад тогтсон усыг сорууллаа.

Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байсан тул шороо асган, авто зам болон явган хүний зам руу ус орохоос сэргийлэн боолт хийгээд байна.

Эх сурвалж: НЗДТГ

Төв банкнуудын холбооны дээд түвшний хурал боллоо
Төв банкнуудын холбооны дээд түвшний хурал боллоо
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.