Путин терроризмтой тэмцэхэд илүү нягт хамтран ажиллахаа амлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин терроризмтой тэмцэхэд илүү нягт хамтран ажиллахаа амлалаа

People line up at a makeshift memorial outside Crocus City Hall near Moscow on March 24.

/2024.03.25/: “Крокус сити” концертын танхимд халдсан хэргийн дөрвөн сэжигтнийг энэ сарын 22-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Москва хотын ерөнхий шүүхийн шийдвэрээр тэднийг террорист үйлдэл хийсэн гэж буруутгаж байгаа юм.

Шүүгдэгчдийн гурав нь бүх хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг ТАСС мэдээлэв.

Халдлага үйлдэгчид нь хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улс байсан Тажикистанаас гаралтай бөгөөд түр болон хугацаа нь дууссан визээр ОХУ-д зорчиж байжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 137 болсон байна. Энэхүү халдлага нь Орост сүүлийн 20 жилийн хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болж байна.

Хамгийн сүүлийн мэдээллийн тойм:

Гашуудлын өдөр: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт болсон халдлагын үеэр амиа алдсан 137 хүний дурсгалыг хүндэтгэн ням гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлав.

Эрх баригчид хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна: Халдлагад өртөн амь үрэгдэгсдийг таних ажиллагаа эхэлсэн гэж тус хотын Эрүүл мэндийн газраас мэдээлснийг Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг мэдээлэв. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо одоогийн байдлаар 62 хүний цогцсыг хэн болохыг олж тогтоогоод байгаа бөгөөд "Үлдсэн хохирогчдын хэн болохыг тогтоохын тулд генетикийн шинжилгээ хийж байна" гэж мэдэгджээ.

Сири, Турк дахь терроризмын эсрэг тэмцэл: Путин өнгөрсөн бямба гарагт Турк, Сирийн түншүүд болох Режеп Тайип Эрдоган, Башар аль-Асад нартай утсаар ярьж, халдлагын дараа терроризмтой тэмцэхэд илүү нягт хамтран ажиллахаа амласан гэж Кремлийн мэдээлэлд дурджээ.

ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-аас ямар ч анхааруулга ирүүлээгүй гэж мэдэгдэв: Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-аас Москвад болзошгүй халдлагын талаар ямар ч анхааруулга аваагүй гэж мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Путин ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас том бүлэглэлүүд ОХУ руу халдлага үйлдэж болзошгүй гэсэн анхааруулгыг үгүйсгэсэн юм.

Путин халдлагыг Украинтай холбон тайлбарлав: Баривчлагдсан гол сэжигтнүүд Украин руу зугтахаар төлөвлөж байсан гэж Путин хэлэв. Украин хариуд нь уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Терроризмын сэрэмжлүүлэг: Москвад болсон халдлагын дараа Франц улс терроризмын сэрэмжлүүлгээ хамгийн дээд түвшинд хүргэлээ гэж Францын Ерөнхий сайд Габриэль Аттал Ням гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Хуучин аккумлятор, батарейн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр маргааш нээгдэнэ
Хуучин аккумлятор, батарейн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр маргааш нээгдэнэ
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.