/2024.03.25/: Хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог.
Тэгвэл “Электрокем Монгол” компани хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэрээ маргааш нээхээр болжээ.
Энэхүү үйлдвэр нээгдсэнээр жилд 12000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах юм байна. Компани төслийн дараагийн шатандаа ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Олон улсын стандарт мөрдсөн жишиг үйлдвэрийг Монгол залуус урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд ийнхүү ажил хэрэг болгосон байна.