“Далайн эрх зүйн тухай конвенц ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиум боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Далайн эрх зүйн тухай конвенц ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиум боллоо

/2024.03.25/: “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиум зохион байгуулав.

“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024”-ийн хүрээнд Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас хамтран “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиумыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эл арга хэмжээ нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаар онцлог болж буйг тэмдэглэв.

Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтээсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтээсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.