Москвад болсон 60 хүн хөнөөсөн халдлагын хариуцлагыг ISIS бүлэглэл хүлээлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвад болсон 60 хүн хөнөөсөн халдлагын хариуцлагыг ISIS бүлэглэл хүлээлээ

This screen grab from video shows armed men inside the Crocus City Hall concert venue in Moscow region, Russia. CNN can not verify whether these are the armed attackers or Russian authorities moving in.

/2024.03.23/: Баасан гарагт Москвагийн алдартай концертын цогцолбор луу халдлага үйлдэгчид буу, шатаах төхөөрөмтэй дайран орж, 60 хүний аминд хүрч, 145 хүнийг шархдуулсан бөгөөд уг халдлагын хариуцлагыг ISIS өөртөө хүлээлээ.

Террорист бүлэглэл халдлага үйлдсэний хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд ISIS-тай холбоотой Amaq мэдээллийн агентлаг баасан гарагт Telegram дээр нийтэлсэн богино мэдэгдэлдээ энэ тухай дурджээ.

Крокус Сити Холлоос авсан видео бичлэгт хөгжмийн танхим, худалдааны төв хоёулаа байрладаг асар том цогцолбор галд шатаж, утаа униар шуугиж байгааг харуулсан байна. Төрийн мэдлийн РИА Новости агентлагийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүд "автомат буугаар гал нээж, гранат юм уу шатдаг бөмбөг шидсэний улмаас гал гарсан" гэжээ. Дараа нь тэд "цагаан өнгийн Renault машинаар зугтсан" гэж мэдээллийн агентлаг мэдээлэв.

Төрийн мэдээллийн "Россия 24"-ийн мэдээлснээр, талбайн дээвэр хэсэгчлэн нурсан байна.

Гал сөнөөгчид зургаан цаг гаруйн дараа галыг бүрэн хяналтандаа авчээ.

Moscow concert hall attack: ISIS claims responsibility, at least 60 people  killed

Баасан гарагт болсон халдлага нь Москвад сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлага болж байна.

"Picnic" хамтлагийн тоглолтын өмнө аллага болсон гэж "Россия 24" мэдээлэв. Тус хамтлагийн менежер жүжигчид ямар ч гэмтэл аваагүй гэж төрийн хэвлэлд мэдэгджээ.

"Крокус Сити Холл-д өнгөлөн далдалсан үл таних хүмүүс нэвтэрч, тоглолт эхлэхээс өмнө буудаж эхэлсэн" гэж Ерөнхий прокурорын газраас ТАСС мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна
Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна
 
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.