Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

/2024.03.15/: Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

/С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан./

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлыг шийдэх хуулийн баг гаргана
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлыг шийдэх хуулийн баг гаргана
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.