Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ

/2024.03.15/: Алтанбулаг боомтоор. 2023 оны байдлаар 81 орны 561314 зорчигч, 54 орны 215291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын 368586, ОХУ-ын 176095, бусад орны 16633 иргэн, Суудлын машин-173170, ачааны 38067, автобус-3059, мотоцикл-740, бусад-255 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус тус өссөн байна.

Алтанбулаг боомтод цогц бүтээн байгуулалтын ажил өрнөснөөр тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан.

May be an image of text

Эх сурвалж: БСҮХ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.