“Чингис” харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилтийн асуудал хөдөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис” харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилтийн асуудал хөдөллөө

/2024.03.07/: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдөр, “Талес Алейна Спэйс” компанийн гүйцэтгэх захирал Херве Деррей тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеээр хийгдсэн ЦХХХЯ болон Талес Алейна Спэйс компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд үндэсний харилцаа холбооны “Чингис” хиймэл дагуул төслийн чиглэлээрх хамтын ажилланы явцын талаар санал солилцов.

Үндэсний “Чингис” хиймэл дагуул төслийн техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж дууссан бөгөөд түүнд тулгуурласан санхүүжүүлэлтийн саналыг Францын талаас Монгол Улсад албан ёсоор танилцуулж, төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа тус компаний төлөөлөлөгч мэдэгдлээ.

Эх сурвалж: ЦХХХЯ

ЧИНГЭЛТЭЙ: “Би эх орны цэрэг” мюзикл тэмцээн зохион байгуулагдлаа
ЧИНГЭЛТЭЙ: “Би эх орны цэрэг” мюзикл тэмцээн зохион байгуулагдлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.