Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороо хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороо хуралдлаа

/2024.03.07/: Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгууллаа.

Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дэд, салбар дэд хороо байгуулна.

Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Уур амьсгалын дэд хороо байгуулж ажиллахыг салбарын сайд нарт, орон нутагт салбар хороо байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Уур амьсгалын Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэн хэлэлцэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээс биелэлт 87.6 хувьтай хэрэгжлээ.

Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.

Уур амьсгалын үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн 3 зорилт, 25 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар баталлаа.

Гэрлэлтийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзжээ
Гэрлэлтийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.