Гэрлэлтийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрлэлтийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзжээ

Алдарт эхийн одонтой залуу ээжүүдийн хуримыг зохион байгуулжээ

/2024.03.07/: ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг.

Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.

Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:

Гэрлэлтийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн. Мөн 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг гэрлэлтийн гэрээнд тусгахыг онцолсон бол гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Эцэг эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хамгийн тулгамдсан асуудал бол хүүхдээ үл хайхрах байдал гэж үзсэн хүмүүс судалгаанд оролцогчдын 57 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна. Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник,
  • Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет,
  • 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
  • Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинетаар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ХЭҮК

Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр боллоо
Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.