/2024.03.07/: Ойн салбарын үндэсний II “Ой 9” чуулганы үеэр эрдэмтдийн онцлох бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийн шинэ технологийг олон нийтэд танилцууллаа.
ТУХАЙЛБАЛ:
- Оюу толгой ХХК:- Нисгэгчгүй нисэх төхөөрөмж - Drone DJI Agras MG-1P дроныг танилцуулсан бөгөөд энэхүү дрон нь мод, модлог ургамлын үрийг жижиг бөмбөлөг болгон капсул үүсгэн агаараас үр цацаж ойжуулалт хийх зориулалттай. Үүнийг дэлхий нийтэд шинээр хэрэглэж буй арга технологи юм.
- Инженер Геодези ХХК:- Ойн аж ахуйд ашиглах боломжтой дронууд болон гар ажиллагаатай байршил тогтоогч багажуудыг танилцуулав. Үүнээс онцлох төхөөрөмж нь Хөдөө аж ахуй газар тариаланд хор цацдаг DJI Agras T40 дроныг танилцуулсан бөгөөд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд ашиглахаар төлөвлөж байгаа ба туршилт, судалгааны ажлыг хийж байна.
- Мөнх ногоон тал ХХК:- Дуслын усалгааны системийн макет загвар, хөвдөн хөрс, гар багаж болон мод үржүүлгийн газарт ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийг танилцуулав.
- Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ:- Хонины ноосон бордоо, хөрс-универсаль, бортоготой суулгац, үрийн коллекц, Эко Айдиа ХХК-наас Гүмины бордоо, хуурай бордоог онцлов.
- Шинжлэх ухаан технологийн их сургуул:-“Байгальд ээлтэй аргаар үр, боргоцой бэлтгэх төхөөрөмж, тоног хэрэгслийн багц”;
- Монгол Улсын их сургуулиас Шинэс модноос гаргаж авсан Бионүүрс, усны бохирдол цэвэршүүлэх цеолит дүүргэлттэй реактор, хөрс сайжруулах лагаас гарган авсан бордоо, хаягдал боловсруулах хуванцар хаягдлаас гарган авсан дизель;
- Хөдөө аж ахуйн их сургууль:- Хүчилтөрөгийн нанобөмбөлөг үйлдвэрлэх төхөөрөмж зэргийг танилцууллаа.