/2024.03.07/: Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар МонголУлсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсад айлчилж байна.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхлаа.
Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүйок хувийн хуулийн фирм, Үндсэн хуулийнцэцийн гишүүн, дэд даргаар ажилласан туршлагатай.
Тэрээр 2016 оноос хойш Үндсэнхуулийн цэцийн даргаар ажилласан бөгөөд эрх баригч Фидес намын санал болгосноор2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдонтангараг өргөсөн. Түүний дараа энэ сарын сарын 5-ны өдөр үүрэгт ажилдаа албанёсоор ороод байна. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар шинээрсонгогдсон Ерөнхийлөгчид бараалхаж буй анхны зочин ажээ.
УИХ-ын даргаГ.Занданшатар, эрхэмсэг ноён Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа талархалилэрхийлээд Унгар Улсын Ерөнхийлөгчөөр томилогдон үүрэгт ажилдаа орсондтань баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн чин сэтгэлийнмэндчилгээг уламжиллаа. Мөн Унгар Улс нь манай улсын Европ дахь итгэлттүншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэнбаяжуулах манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Монгол Улс Унгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 28-ныөдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Манай хоёр улс эртнээс ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэдтаатай байна.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн Ковид-19 цартахлын хүнд цаг үеийг даван туулахад манай улсад нэн шаардлагатай эмнэлгийнтоног төхөөрөмжийг хандивласан Унгар Улсын төр, засагт нэн талархалтай байдаг.Мөн хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон Байдрагийн усан цахилгаанстанцыг барих ажлыг эхлүүлэх болсон гэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагааныталаар танилцууллаа. Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шүйок, Монгол, Унгарын харилцаа,хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөжбайгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламент хоорондын хамтынажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна хэмээн онцоллоо.
Эх сурвалж: УИХ