/2024.03.07/: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-аас эхний ээлжийн 2 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ.
Энэ ондоо багтан манай улс яг ийм 16 зүтгүүртэй болно.
Эдгээр зүтгүүр нь манай орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай.
Дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацийн технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм.
Хүчирхэг америк зүтгүүрүүд АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод ийнхүү орж ирлээ.
Эх сурвалж: ЗТХЯ