“Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл“-ийг Унгар улс дэмжихээ илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл“-ийг Унгар улс дэмжихээ илэрхийллээ

/2024.03.07/: УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй албан айлчлалын үеэр тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа.

Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв.

Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.

Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэх юм.

4 настай хүү гадуур хувцасгүй цэцэрлэгээсээ гараад явж байхад нь олж багшид нь хүлээлгэн өгчээ
4 настай хүү гадуур хувцасгүй цэцэрлэгээсээ гараад явж байхад нь олж багшид нь хүлээлгэн өгчээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.