4 настай хүү гадуур хувцасгүй цэцэрлэгээсээ гараад явж байхад нь олж багшид нь хүлээлгэн өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 настай хүү гадуур хувцасгүй цэцэрлэгээсээ гараад явж байхад нь олж багшид нь хүлээлгэн өгчээ

/2024.03.07/: Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

ХЭҮК: Манай улсад өрөөсгөл гэр бүл 77 мянга гаруй байна
ХЭҮК: Манай улсад өрөөсгөл гэр бүл 77 мянга гаруй байна
 
ШИЙДВЭР: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
ШИЙДВЭР: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.