/2024.02.22/: Украины зүүн хэсэгт байрлах бэлтгэл сургуулилтын талбайг хоёр пуужингаар харвасны улмаас Оросын 60 гаруй цэрэг амь үрэгджээ.
Энэ үйл явдлын талаарх дүрс бичлэгт олон тооны амь үрэгдэгсдийг харуулсан байна.
ОХУ-ын албаны хүн дайралт болсныг нотолсон ч амиа алдагсдын тоог "илүү хэтрүүлсэн" гэж тайлбарлав.
Энэхүү халдлага ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахаас хэдхэн цагийн өмнө болсон аж.
Уулзалтын үеэр Шойгу фронтын шугамын хэд хэдэн хэсэгт Оросууд амжилтанд хүрсэн гэж мэдэгдэж, саяхан Авдиевка хотыг эзэлсэн тухай ярьсан ч Донецк мужид болсон явдлын талаар огт дурдаагүй байна.
Бригадын дарга нар тэднийг задгай талбайд зогсоосон гэж энэ ослоос амьд үлдсэн нэг цэрэг хэргийн дараах бичлэгийн үеэр хэлжээ.
Тэд АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS хөөргөх системээс харвасан хоёр пуужинд оногдсон гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: ВВС